Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.03.30)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авч, уг завсарлага дууссаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, уг саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байгаагаа дурдаад, Засгийн газар түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын, дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын гэсэн гурван том эрсдэл, гурван давхар дарамтыг сөрөн ажилдаа орж байгааг тодотгон дүгнэсэн юм. Засгийн газар ид шид амлахгүй, үнэнийг үнэнээр нь хэлж, эрсдэлийг сөрж, “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гээд тэрбээр, энэхүү бодлогыг боловсруулахдаа хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан үзсэнээ дэлгэрэнгүй тайлбарлав.https://www.parliament.mn/nn/76909/


14° C
3575.93
0 cэтгэгдэлтэй