
-Сар шинийн баяраар бүх нийтээр амрах өдрийг сунгахтай холбоотой асуудлыг нэлээн цаг алдаж шийдвэрлэлээ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу. Хугацааг тулгаж шийдвэрлэсэн нь ямар учиртай вэ?
-Энэ жилийн цагаан сар маань шинийн 1-гүй. Нийтээр тэмдэглэх баярын өдрийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар шинийн 1, 2, 3-н амралтын өдөр байна гээд заачихсан. Мөн шинийн 1-гүй учраас шинийн 2, 3,-н Бямба, Ням гаригт тохиож байгаа учраас Даваа гаригт ажил эхлэх нөхцөл үүссэн байсан. Иргэдээс цагаан сарын баяраар хоёрхон хоногт баяр тэмдэглэхэд амжихгүй гэх саналыг олноор гаргасан учраас бид олон хувилбарыг судалж үзлээ. Хөдөлмөрийн хуулиар баяр амралтын өдөр таарах юм бол хөдөлгөдөг эрх нь Засгийн газарт байсан, энэ эрх байхгүй болсон. Шинийн 1, 2, 3-нд заавал амрах ёстой ш дээ гэсэн хуулийн логик байна гэдэг дээр тайлбар авахаар Улсын дээд шүүхэд хандсан. Энэн дээр цаг алсан тал бий.
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр хагас, бүтэн сайн буюу шинийн 2, 3-ндаа шинэлээд нэгдэх, хоёр дахь, гурав дахь өдрийг амралтын өдөрт шилжүүлээд Пүрэв гаригаас ажил эхэлнэ.
Энэ бол төрийн байгуллагуудад хамаатай. Хувийн хэвшлүүдийг бид ажилтнуудаа нэгдэх, хоёр дахь, гурав дахь өдөр амраагаач ээ гэж уриалж байгаа.
Тэгэхдээ төр энэн дээр зохицуулалт хийж байгаа, 2025 ондоо багтааж амарсан өдрүүдээ аль нэг сарын хагас сайнд шилжүүлж, нөхөх боломжтой байхаар шийдвэрлэлээ.
Яагаад гэвэл Засгийн газар өөрөө амралтын өдрийг нэмэх хасах, шилжүүлэх эрхгүй болсон. Засгийн газрын өнөөдөр гаргаж байгаа тогтоол бол төсвийн ерөнхийлөн захирагч нарт ийм зохицуулалт хийгээч ээ, энэнээс өөр үр дагавар багатай хуулийн шийдэл байхгүй гэж үзэж байгаа.
Тэгэхээр хагас сайн, бүтэн, нэгдэх, хоёрдахь, гурав дахь өдөр амарна. Дөрөв дэх өдөр ажлын өдөр байна гэдэг нэг мөр ойлголттой болох ёстой.
-Анхнаасаа энэ зохицуулалтыг хийх боломж байсан юм биш үү?
-Энэ асуудал дээр би уучлал гуйх ёстой. Цагаан сараа тэмдэглэхэд урьдчилж төлөвлөх ёстой. Цаг алдсан тал бий. Яагаад цаг алдсан бэ гэхээр сарын өмнө би энэ асуудлаар тодорхой мэдээлэл хийж, наадам, цагаан сараар урт амардаг хуулийн төсөл өргөн барина. Тийм учраас хаврын чуулган завсарлахаас урьтаж, шийдвэрлэж чадах юм бол бид нар энэ жилээс эхлээд цагаан сар хагас, бүтэн сайнд тохисон ч нэгдэх, хоёрдахь өдрөө амрах эрх зүйн орчин нээгдэнэ гэдэг тайлбар би хийж байсан. Гэхдээ хууль батлагдаж амжаагүй, намрын чуулган тарсан учраас.
Хаврын чуулган эхлэхээр ирэх жилийн цагаан сар, энэ жилийн наадам амралтын өдөр таарах, шинийн 1-нгүй, шинийн 2-нгүй, шинийн 3-нгүй, битүүнгүй жилүүд тохиовол ажлын өдөр лүү шилжүүлдэг зохицуулалттай болъё гэдэг шийдвэр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарч байна.
-Улсын дээд шүүхэд та хэзээ хандсан юм бэ. Тайлбар нь Засгийн газрын гаргасан тогтоолоорс өөрөөр гарвал яах вэ гэдэг нэг асуудал байна?
-Улсын дээд шүүхэд тайлбараа явуулаач ээ гээд хоёрдугаар сарын 20-нд хүсэлт гаргасан. Улсын дээд шүүх өнөөдөр болтол хариу өгөөгүй байна. Цагаан сар дөхсөн, иргэдээс хүсэлт гарсан тул хүсэлтийг нь хүндэтгэж үзэх ёстой, тийм учраас дээрх шийдвэр гаргалаа.
0 cэтгэгдэлтэй