Тулаанч З.Шинэчагтгыг 2.7 саяар торгов

НЭМЭЛТ:

Тулаанч З.Шинэчагтгыг шүүхээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна.

ТУЛААНЧ З.ШИНЭЧАГТГЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ

Холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.01.30/ 13.30 цагт товложээ. Түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт яллагдагчаар татсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байсан юм.

З.Шинэчагтгад өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оноож байсан.