ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Өмгөөлөгчдийн AI мэдлэг, цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “AI Global team”-тэй хамтарч сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтаар хиймэл оюун ухааны зарчмууд болон практик хэрэгслүүдийг судалж, AI-ийн үндсэн ойлголтууд, бодит амьдрал дээрх хэрэглээ болон ёс зүйн асуудлуудыг иж бүрэн багтаасан болно.